Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн өршөөлийн хуулийг эсэргүүцэж байна

2021-12-27 15:57

 

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, авилга, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр 22 жилийн хорих ялыг сонсоод байсан БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгч асан Пак Гин Хэ-г өршөөлд хамруулж  суллахаар болсон.

Гэвч энэхүү шийдвэрийг иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа Севолху хөлөг онгоцны ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн эсэргүүцэж байна. 

 Өнөөдөр буюу 27-ны өдөр Хөх ордны усан оргилуурын өмнө 4.16-ын гатлага онгоцны эмгэнэлт явдлын гэр бүлийн зөвлөл (Гэр бүлийн хоршоо), 4.16-ын анги, Минбён-Севолхугийн гамшгийн ТФ хамтран хэвлэлийн бага хурал хийж, “Севолху хөлөг онгоц осолдсон өдөр хяналтын цамхаг байхгүй, үнэн мөнийг зохих ёсоор шалгаагүй,  Цэнхэр ордон ажилдаа хайхрамжгүй хандсан буруутай этгээдэд тохирох шийтгэлийг оноогоогүй, зохих ёсоор шийдээгүй нөхцөлд Пак Гын Хэг өршөөлд хамруулсан нь утгагүй хэрэг” гэжээ.

 Гэр бүлийн хоршооны удирдах хорооны дарга Ким Чен Ки "Ерөнхийлөгч Мүн, ерөнхийлөгч асан Пакийн эрүүл мэндэд санаа зовж байгаа ч лаа асаасан 17 сая хүний ​​сэтгэл зүйн өвдөлтийн талаар санаа зовсонгүй гэж үү" гэж эсэргүүцлээ илэрхийлсэн бол 4.16-р ангийн төлөөлөгч Хан Ми Гён “Бид авлигыг арилгах, Севолху гатлага онгоцны ослын үнэн зөвийг тогтоох, буруутай этгээдүүдийг шийтгэхийг шаардаж байсан. Гэвч Севолху гатлага онгоц сүйрсэн үед тэд яагаад ард түмнийг аварч чадаагүйд нь хариуцлага хүлээхгүй үүний төлөө ямар ч шийтгэл оноохгүй гэж" гэлээ 

 Хэвлэлийн хурлын дараа тэд цэнхэр ордонд эсэргүүцлийн бичиг хүргүүлсэн байна.

 Мөн өдрийн үдээс хойш БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран Хөх ордны усан оргилуурын өмнө Ерөнхийлөгч асан Пакийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж, бүлэглэн дэмжин мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Э.Нарангарав 

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх