БНСУ-ын Цагдаагийн Ерөнхий газраас ирэх онд "Харагддаг 112" тусламжийн утас үйлчилгээг улс орон даяар хэрэгжүүлэхээр боллоо.
Иргэд ямар нэгэн гэнэтийн тохиолдол гарах, аюул учирахад 112-руу залгаж дуудлага өгдөг.
Гэвч утсаар мэдээлэл өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэх, байршилаа мэдэхгүй нарийн мэдээлэл өгөх боломжгүй тохиолдолд ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх шаардлаггүйгээр 112-руу залгахад л цагдаагийн газар мэдээлэл хүрэх боломжтой болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 112-руу залгасан тохиолдолд цагдаагийн газраас автоматаар URL линк мессэжээр ирж, түүнрүү ороход утасны камер цагдаагийн газартай шууд холбогдон нөхцөл байдлыг камераар харж, утасны камерийг удирдан үгээр хэлэхгүй ч дүрсээр харж мэдээлэл авах боломжтой юм.
Энэхүү үйлчилгээг ирэх оноос эхлэн улс даяар хэрэгжүүлэхээр болжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн нэг жил орчим хугацаанд Үндэсний цагдаагийн ерөнхий газраас Сөүл хотын Гванак цагдаагийн газар болон Чежү мужийн цагдаагийн ерөнхий газарт туршилтын ажиллагаа явуулсан байна.
Энэхүү туршилтын явцад нарийн гудамж ихтэй дүүргүүд болон дуудлага илгээгчийн байршилыг тогтооход хэцүү нөхцөлүүдэд энэхүү систем нь хялбар байсан талаар дурьджээ.
Цагдаагийн албаны ажилтан, “Бид гэмт хэрэг, гамшиг, байршил нь тодорхойгүй, хохирогч ярих боломжгүй, ярьж чадахгүй байгаа нөхцөлд түргэн шуурхай, үнэн зөв тодорхойлж, дэмжлэг үзүүлэх боломжтой боллоо” гэсэн байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스