БНСУ-ын Засгийн газраас сүүлийн үед хурдацтай тархаж буй Омикрон мутац вируснаас урьдчилан хамгаалахын тулд хувийн уулзалт, цуглаан 4 хүн хүртэл, зоогийн газар, кафены ажлын цаг 9 цагт хүртэл үйлчилэх Нийгмийн харилцаанд зай барих журмыг дахин 2 долоо хоног сунгалаа.
Ерөнхий сайд Ким Бу Гём 31-ний өдөр Сөүл хотын засгийн газрын ордонд болсон Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын хурлыг даргалж, “Аймшигтай хурдацтай тархах чадвартай Омикрон мутац вирус улс оронд минь тархаж, газар авахаас өмнө урьдчилан сэргийлэх хугацаа бидэнд хэрэгтэй байна"гэж хэлэв.
Хорио цээрийн дэглэмийг сунгахтай холбогдуулан хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд 5 сая воны нөхөн олговор олгохоор боллоо.
Тэрээр "Энэхүү сунгалтын хүрээнд энэ оны сүүл болон ирэх оны эхэн үеийн алдагдалаа нөхөх хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд 550.000 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авч 5 сая вон олгож, цаашид нөхөн олговрын хэмжээ батлагдвал тэр үед нь шийдэгдэнэ. Өмнө нь амласан 1 сая воны хорио цээрийн тусламжийг одоогоор 650,000 хүнд олгосон бөгөөд бид үлдсэн хүмүүст аль болох хурдан хэрэгжүүлэх болно" гэж нэмж хэлэв.
Э.Нарангарав
Эх сурвалж: 경향신문