Сөүл хотын Ганнам дүүргийн гудамжинд Монголчуудыг шалтгаангүйгээр зодсон хэрэг гарч, цагдаа нар хэрэг үйлдсэн этгээдийг хайж байна.
Өчигдөр буюу 2-ны өдөр Сөүл хотын Сочу цагдаагийн газраас хүн зодож танхайрсан хэргээр иргэн “А” баривчилж шалгаж байгаа аж.
Иргэн А нь үүрийн 3 цаг 20 минут орчимд Сочу дүүргийн Шиннунхён метроны буудлын ойролцоо хамт явж байсан хүмүүстэйгээ нийлж гурван Монгол залууг шалтгаангүйгээр зодсон хэргээр шалгагдаж байгаа гэнэ.
Цагдаа нар тухайн үед нүүрэндээ цус болсон хохирогч нарыг олж илрүүлэн нэн даруу хэрэгтнүүдийг дагаж мөрдөн хайсаар тэдний нэг А-г барьж чадсан байна.
Цагдаагийн газраас иргэн А-г шалгахын зэрэгцээ хамтарч хэрэг үйлдсэн итгээдүүдийг хайж байгаа аж.
Э.Нарангарав
Эх сурвалж: 파이낸셜뉴스