БНСУ, Дөрөв дахь вакцинжуулалтыг хийх талаар хэлэлцэж байна

2022-01-04 16:17

Дархлаа султай хүмүүст COVID-19 вакцины дөрөв дэх тунг хийх талаар мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаа тухай хорио цээрийн албаныхан мэдэгдэв.

Ослыг шийдвэрлэх төв штабын нийгмийн стратегийн хэлтсийн дарга Сон Янг Рэ өнөө өглөө болсон ээлжит мэдээлэл дээр, "Одоогоор дөрөв дэх вакцинд хамрагдах эсэх нь шийдэгдээгүй байна.  Бусад орны туршлагыг хянаж, судлах  үе дээрээ явж байна. Гэвч 2 болон 3 дахь тундаа хамрагдсан ч дархлаа тогтоогүй, дархлаа сул иргэдэд 4 дахь тунг хийх талаар мэргэжилтэнүүд ярилцаж байна”" гэв.

Мөн цаашид дөрөв дэх удаагийн вакцинд хамрагдах эсэхийг Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн Вакцинжуулалтын мэргэжилтний хороогоор дамжуулан шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Уг хороо нь энэ сард хуралдаж шийдвэр гаргах гэнэ.

Дархлаа суларсан өвчтөнүүдэд цочмог/архаг цус багадалттай,цусны хавдартай иргэд, үе мөч, ясны хот хавдар (лимфома, олон миелома, миелофиброз, Ходжкины бус лимфома)  болон эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт өвчтөнүүд орох аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: newsis

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх