Жэжү хотын Сеогүйпу далайн цагдаагийн газрын 6-ны өдрийн мэдээлснээр, өнөө өглөө буюу үүрийн 03:31 цагийн орчимд 8 багийн гишүүнтэй 60 тонны загас агнуурын усан онгоц болон Монголын ачааны 16 багийн гишүүнтэй 1396 тонны усан онгоцтой мөргөлджээ.
Ослын улмаас загас ачсан хөлөг онгоцны тавцан гэмтэл авсан ч багийн бүх гишүүдийг ойролцоох флот руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна.
Монголын ачааны онгоцонд хохирол учраагүй бөгөөд эргийн хамгаалалтын алба ослын гол шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: headlinejeju