6 хүртэлх хүн хувийн уулзалт цуглаан хийх боломжтой боллоо

2022-01-14 12:13

БНСУ-ын Засгийн газар 14-ны өглөө хуралдаж, одоо хэрэгжиж буй Нийгмийн харилцаанд зай барих журмыг дахин 3 долоо хоног сунгалаа.

Энэхүү шийдвэрийн хүрээнд өнгөрсөн нэг сарын турш хувийн уулзалт цуглааныг 4 хүртэлх хүнтэй хийхээр хязгаарлалт тогтоож байсан бол энэ удаа 6 хүн болгон нэмлээ.

Мөн Засгийн газрын зүгээс дотоодоод тархаад байгаа Омикрон вирус болон улс даяар хөдөлгөөнд орох Цагаан сарын баярын үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж бусад дүрэм журмыг хэвээр нь мөрдөхийг үүрэг болголоо.

Үүнийг дагаад хоолны газар, кофе шоп зэрэг үйлчилгээний газруудын ажлын цаг оройн 9 цаг хүртэл, Олон нийтийн үйлчилгээний байгууллагууд вакцинтай иргэд үйлчилэх горим тэр хэвээрээ үргэлжлэх юм.

Ерөнхий сайд Ким Бү Гём “ Энэ жилийн цагаан сарын амралтын өдрүүдэд хөдөө орон нутагруугаа явах, гэр бүлийн уулзалт хийх зэрэг  хувийн ажлуудаа түр зуур хойш нь тавихыг хүсье” хэмээн мэдэгдлээ.

Мөн Засгийн газраас хувийн болон жижиг бизнес эрхлэгчдийнхээ нөхцөл байдлыг ойлгож, дэмжихийн тулд хурдан шуурхай хэлэлцэж шийдвэрлэх болно гэдгээ урьдчилан мэдэгдэж байна” гэлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: MBC news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх