Монгол охиныг зодсон солонгос 4 охинд 6 сарын хорих ял оноожээ

2022-01-14 19:04

БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэнтэй үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцсан хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ульсан хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж, хэрэгт холбогдогч 4 иргэнд тус бүр 6 сарын хорих ял оноох шийдвэрийг гаргасан байна.

Уг хэргийн талаар Солонгос улс дахь ГИЭРХ төвөөс мэдээлэл хийж "Манай байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор 4 Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо. Шудрага үнэний төлөө хандив өргөж БНСУ-н ерөнхийлөгчийн самбарт саналаа өгч, эрүүл зөв аргаар бидэнтэй хамт тэмцсэн Монголчууд даа баярлалаа" хэмээн цахим хуудсандаа нийтлэжээ.

 
 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх