БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогосын намтар, хөрөнгийн үзүүлэлт

2022-01-19 14:33

Манай улсаас жилд 100 мянга орчим иргэн БНСУ-д боловсрол эзэмших, аялах,  эрүүл мэндийн үйлчилгаа авах, ажил хийх зорилгоор очдог байна.

БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажилласан. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй.

Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан. Япон, Орос, Англи хэлтэй.

Элчин сайд Э.Сарантогосын товч намтар

  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),
  • 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),
  • 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
  • 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
  • 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
  • 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
  • 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
  • 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал

Э.Сарантогос Элчин сайд 300 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, амины сууцгүй, зуслангийн байшингүй, хашаа байшингүй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн хадгаламжтай.   

Мэдүүлэг гаргагчийн орлого,

2017 онд 113.454.000
2018 онд 110.555.000
2019 онд 23.011.000
2020 онд 33.811.000

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 18.740.000
2018 онд 31.598.000
2019 онд 34.970.000
2020 онд 59.020.000

Шинээр  томилогдсон Э.Сарантогост ажлын өндөр амжилт хүсч цаашид тус улсад  оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийн төлөө илүү их зүйл хийхийг ерөөе.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх