Сөүл хот, Гадаад иргэншилтэй цэцэрлэгийн насны хүүхдэд мөнгөн тэтгэлэг олгоно

2022-01-18 18:01

Сөүл хотын Боловсролын газраас өчигдөр буюу 17-ны өдөр гадаад улсын харьяат цэцэрлэгийн насны хүүхдүүдэд (3-5 нас) сургалтын төлбөрийг Солонгос улсын цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ижил төвшинд олгож, ялгаварлан гадуурхахгүйгээр сурч боловсрох боломжийг олгоно хэмээн мэдэгдлээ.  

Энэхүү төлбөрийн тэтгэлэг нь ирэх 3 дугаар сараас эхлэх бөгөөд  эцэг эх нь бүртгэл, харяалалтай байх шаардлагатай аж.

Тэтгэлэгийн мөнгөн дүн нь улсын болон хувийн цэцэрлэгээс хамааран өөр байх бөгөөд улсын цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдэд 150,000 вон, хувийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдэд 350,000 вон байхаар энэ жил нийт 1,87 тэрбум вон төсөвлөжээ.

Тус тэтгэлэгийг авахын тулд хүүхдийн асран хамгаалагч нь цэцэрлэг дээр биечлэн очиж өргөдлийн маягт бөглөх бөгөөд өөрийн бичиг баримтаар бүртгүүлэхэд болох аж.

Ийнхүү бүртгүүлснээр мөнгөн тэтгэлэг нь тус цэцэрлэгийн дансанд сар бүр орох гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: newsis 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх