БНСУ, Дэлхийн тав дахь том метаверс зах зээл болно

2022-01-22 16:04

Өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар ойрын таван жилийн хугацаанд дэлхийн тав дахь том метаверс зах зээл болох зорилтоо зарлалаа.

Энэ хугацаанд тус улс жилийн 5 тэрбум воноос ($4.2 сая) дээш орлоготой хамгийн цөөндөө 220 метаверс компанитай болох юм байна.

Бас 2022 онд “метаверс академи” байгуулснаар 2026 онд энэ салбарын 40,000 мэргэжилтэнтэй болох зорилт тавьжээ. “Метаверс бол хязгааргүй боломжоор дүүрэн шинэ дижитал ертөнц юм” гэж Өмнөд Солонгосын мэдээлэл, харилцаа холбоо, шинжлэх ухааны сайд Лим Хы Сүк өнөөдөр хэлсэн үгэндээ онцолсон байна.

Метаверс нь виртуал орон зайд хүмүүс өөр өөрийн аватараар дамжуулан нийгэм, эдийн засгийн харилцаанд орох тухай ойлголт юм. Өмнөд Солонгосын засгийн газар ойрын үед метаверс пларформууд дээр гадаадын иргэдэд солонгос хэл заах онлайн сургалт нээхээр төлөвлөжээ. Бас аялал жуулчлал, анагаах ухаан, K-pop урлагийн төслүүдийг метаверс орчинд хэрэгжүүлэхээр болсон байна.

Одоогоор тус улс дэлхийн метаверс зах зээлд эзлэх байр сууриар 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж: ikon.mn

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх