3 хоног дарааллан 7000, Омикрон 7 хоногийн дотор 2 дахин өслөө

2022-01-24 16:37

БНСУ, Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо сүүлийн 3 өдөр дарааллан 7000 давлаа.

Омикрон мутац вирус дотоодоос илэрч буй халдварын тооны 50%-ыг эзэлж байна.

Хорио цээрийн дэглэмийн эсрэг төв штабаас 24-ний өдрийн 00 цагийн байдлаар 7513 тохиолдол илэрч 25 хүн нас барсан тухай мэдээлэллээ.

Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа тухай мэргэжилтэнүүд хэлэлцэж байгаа бөгөөд Омикрон вирусны давалгаа төлөвлөснөөс эрт эхэлж байна хэмээн дүгнэж байгаа аж.

Одоогоор энэхүү давалгааны эсрэг бэлтгэл ажил дутуу байгаа бөгөөд Цагаан сарын амралтын үеэр хурдны замын түр амрах газар болон хөдөө орон нутгийн автобусны зогсоол зэрэг зарим газруудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар боллоо.

Мөн хороо дүүргийн эмнэлэгүүдэд Коронагийн шинжилгээ авахаас гадна эмчилгээ, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, сувилуулах болон гэрээр эмчилэх зэрэг нэг дор, нэг газраас хялбар үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх системийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх