УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөрш ОХУ-д байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдсэн байна. АНУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдлын тоо нь 1 сая 10 мянга болсон. Манай улсын хувьд халдварын тоо нэмэгдсээр 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр СӨРӨГ гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгаа юм.