Омикрон мутац вирус эрчимтэй тархаж эхэлсэнээс хойш анх удаа өдөрт Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо 170,000 хүрлээ.
Хүндээр өвчилсөн иргэдийн тоо 36 өдрийн дараа 500 давж, нас барсан иргэдийн тоо 99 хүрсэн нь анх удаа тохиолдож буй хамгийн өндөр тоо юм.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн бодлогын хорооноос өнөөдөр буюу 23-ны өдрийн 00 цагийн байдлаар Ковид-19 вирусны халдвар авсан иргэдийн тоо 171,452 гарчээ.
Орон нутгийн байдлаар харвал, Сөүл хот 41,389, Гёнги 53,524, Инчон 11,060, Бусан 12,815, Дэгү 6,306, Гуанжу 4,221, Дэжон 4,076, Улсан 3,447, Сэжун 1,079, Ганвон 3,192, Чүнбүг 3,469, Чүннам 4,832, Чоннам 3,081, Гёнбуг 4,992, Гённам 8,016, Жэжү 1,762 зэрэг байна.
Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 181 тохиолдол илэрчээ.
Халдвар авсан иргэдийн тоо эрчимтэй нэмэгдсэнээр өнөөдрийн байдлаар гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 521,294 хүн байгаа бөгөөд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн тоо 500,000 давж буй нь ч анх удаа юм.
Өнөөдрийн байдлаар БНСУ-ын нийт иргэдийн 87,3% нь вакцины эхний тундаа хамрагдсан бол 86,4% нь 2-р тундаа, 59,9% нь 3-р тундаа хамрагдсан байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 할인일보