БНСУ, Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо 90.000 давлаа

2022-02-16 12:59

COVID-19-ийн шинэ тохиолдлын тоо нэг өдрийн дотор 33,000 гаруйгаар нэмэгдэж, анх удаа 90,000-д хүрчээ.

Өнөөдрийн 00:00 цагийн байдлаар Солонгост Корона 19-ийн 90,443 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Хорио цээрийн дэглэмтэй тэмцэх төв штабаас мэдээллээ.

Шинэ тохиолдлын 9281 нь дотоодод, 162 нь гаднаас илэрсэн байна.

Хүнд хэлбэрийн өвчтөний тоо 313 байгаа нь өчигдрийнхөөс нэгээр бага, гурав дахь өдрөө 300-д хүрчээ.

Амиа алдагсдын тоо 39-өөр нэмэгдэж, нийт 7202-д хүрчээ.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх