БНСУ-ын 20 дахь удаагийн ерөнхийлөгчөөр Иргэний Хүч намаас нэр дэвшигч Юүн Сог Ёл сонгогдлоо.
Шинэ ерөнхийлөгч сүүлийн үед цочир өсөж буй COVID-19 халдвар,гадаад бодлогын ээдрээ, ялангуяа Хойд Солонгостой холбоотой эдийн засаг улс төрийн бодлого(мөн Орос,Украйн) дотоодод нийгмийн хамгаалал,үл хөдлөх хөрөнгийн салбар зэрэгт хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно.
Шинэхэн ерөнхийлөгч 2022 оны 5-р сарын 10-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд үндсэн хуульд заасны дагуу түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил юм.
Ерөнхийлөгч Юүн Сог Ёол нь ажлын байрыг өргөжүүлж, шинэ бизнесийг дэмжих, стандарт шаардлагад нийцсэн байр орон сууцыг нэмэгдүүлэх, ард иргэдэд шудрага эрх тэгш нийгмийг бүрдүүлэх, жирэмсэн эхчүүд болон хүүхэд өсгөх нөхцөл боломжийг төрөөс хариуцан хангах зэрэг ард иргэд, залуу үеийнхэнд ээлтэй, шинэлэг хөтөлбөрийг боловсруулсан юм.