Өнөөдөр буюу 2022.03.17-ний өдөр БНСУ-д амьдардаг монгол залуу таксины жолоочтой маргалдан, зодолдож, мөнгөө төлөлгүй зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн мөрөөр цагдаа нар тухайн иргэний араас нь хөөн 200 метр хүрэхгүй газраас баривчлан саатуулсан байна.
Шалгалтын явцад тухайн иргэн нь хууль бусаар оршин суугч 30 гаруй настай Монгол Улсын иргэн А байсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогджээ.
Түүнийг Инчон хотын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.