ОРшин суух хугацаа нь дуусч буй Гэрээний гадаад ажилчдын визний хугацааг дахин сунгах шийдвэр гарлаа

2022-03-25 13:21

БНСУ,  Ковид19 халдварт вирусны улмаас хэрэгжиж буй халдвар хамгааллын шат шатны арга хэмжээнүүдээс үүдэн гадаад ажилчид хүлээн авах нь хязгаарлагдмал байна.

Тиймээс Хөдөлмөрийн яамнаас  дотооддоо хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдын визний хугацааг дахин 1 жилээр сунгахаар болжээ.

ҮҮнд Оршин суух хугацаа нь 2022оны 4.13-12.31 дотор дуусч байгаа хүмүүс хамрагдах бөгөөд 1 жилээр сунгах юм.

Гэвч өнгөрсөн жил 1 жилээр сунгагдсан хүмүүсийн дотор 4.13-6.30 хүртэлх оршин суух эрхтэй иргэдийн визний хугацааг 50 н хоногоор сунгахаар шийдвэрлэгдлээ.

Энэхүү Нэг жилийн виз сунгалтад хамрагдах хүний тоо 77,094, 50 хоногийн сунгалтад хамрагдах хүний тоо 5,644 орчим байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: БНСУ, Хөдөлмөрийн яам

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх