ВИЗ ОЛГОЛТЫГ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ

2022-03-25 18:06

 
ㅇ БНСУ-ын Засгийн Газар нь хилээр нэвтрэн орж ирэх Ковид-19 цар тахлын урсгалыг хаах зорилгоор БНСУ-руу зорчих визний шалгах процессыг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээг аван хэрэгжүүлж байгаа ба одоогоор тус бодлогыг цуцлах болон сулруулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байна
 
ㅇ Үүнтэй холбоотойгоор 4 дүгээр сараас эхлэн "Виз олголтын хязгаарлалт цуцлагдан, виз олгож эхэллээ" гэх мэт худал мэдээлэлд автан, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна!
 
ㅇ Түүнчлэн дээрх асуудлын үнэн бодит мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад сууга ЭСЯ-ны вебсайт болон Виз мэдүүлгийн төв (KVAC), бусад албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авахыг хүсье.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх