БНСУ бол 27 сая жуулчинтай. Эдгээрийн 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг тоо бий.
Өнгөрсөн 2019 онд 16 сая жуулчнаас Монголд хамгийн их буюу 500 орчим мянган жуулчин ирсэн. Энэ жил энэ тоондоо хүрэхээр хичээн ажиллах зорилт тавьсан.
Өмнөд Солонгосоос ойрын гурван жилийн дотор хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтойг Элчин сайдын яамнаас хэлсэн.
Жуулчин ирэх урсгалыг хязгаарладаг зүйл бол визтэй холбоотой асуудлууд байна.
Гэхдээ БНСУ-аас ирсэн хүсэлтийг үндэслэж, Засгийн газраас Өмнөд Солонгосын жуулчдыг визгүй зорчуулах асуудал шийдэгдэж байна. Манай улсын зүгээс зөрүүлээд монгол иргэд болон бизнесийн байгууллагуудыг визний ямар горимд шилжүүлэх талаар хэлэлцэж байна.