БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн программыг түр нээлээ

2022-04-21 13:59

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт албан ёсоор нээгдэж solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явагдана.

Иргэдэд бүртгэлийн программтай танилцах, туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программыг нээжээ.

Гэрээгээр ажиллах иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бөгөөд шалгалтад хэрхэн бүртгүүлэх зааврыг гаргасан байна.

Солонгос хэлний түвшин тогтоох тогтоох шалгалтад цахимаар бүртгүүлэх заавар

  1. Регистрийн дугаараа том, жижиг үсэг харгалзахгүй кириллээр бичнэ.
    Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага, анхааруулах хуудастай танилцаад зөвшөөрөх гэсэн хэсгийг дарна.
  2. Бүртгэлийн хэсэг рүү шилжин овог, нэр болон бусад бөглөх мэдээллийг зөвхөн кирилл үсгээр бичихийг анхаарна уу. Энэ хэсэгт өөрийн цээж зургийг оруулна. Цээж зургийн хэмжээ 3.5х4.5, арын фон цагаан, 300 пикселтэй, мэргэжлийн зурагчнаар авхуулсан, 40кв-ээс дээш байвал шаардлагад нийцнэ.
  3. Мөн өөрийн ашигладаг утасны хоёр дугаарыг бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн утасны дугаараар дахин бүртгүүлэх боломжгүй.
  4. Мэдээллээ зөв бөглөсний дараа төлөх хэсэг гарч ирнэ. Бүртгэлийн хураамж болох 24$-ыг Төрийн банк болон бусад банкны интернет банкаар төлнө. Гүйлгээний утга хэсэгт Q үсгээр эхэлсэн 9 оронтой тоон код бичээд зай авч гар утасны дугаараа зөв оруулна.
  5. Төлбөрөө төлсний дараа таны утсанд бүртгэл баталгаажсан мэссэж ирнэ.


Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага

  • 18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх