Маргааш, БНСУ-ын 20 дахь ерөнхийлөгч тангараг өргөнө

2022-05-09 09:07

БНСУ-ын 20 дахь удаагийн Ерөнхийлөгч Юн Сог Ёль маргааш буюу 5 дугаар сарын 10-ны өдөр 11 цагаас Үндэсний Ассамблейн ордонд тангараг өргөнө. 

Энэхүү тангараг өргөх ёслолд нийт 41000 суудалт бэлдсэн бөгөөд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 300 суудал, хувиарлалтын 900 суудал, тусгай урилгад зориулсан 680 суудал, төрөл бүрийн салбарын төлөөлөгчдөд зориулсан 2920 суудал, уг ёслолд оролцох хүсэлтээ илгээсэн ард иргэдэд зориулсан  9000 суудлыг бэлтгэжээ.

Энэ жил БНАСАУ-ын засгийн газар байгуулагдсанаас хойш анх удаа тангараг өргөх ёслолд Хойд Солонгосын гурван олзлогдогч уригдсан байна. Мөн гадаадын зочдод зориулсан 1200 суудал, дотоодын томоохон зүтгэлтнүүдэд зориулсан 740 суудал бэлтгэжээ.

Нээлтийн ёслолд Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Постин Аршанжу Туадера, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати Сукарно Путри, Японы Ерөнхий сайд асан Юкио, АНУ-аас Дэд ерөнхийлөгч Дуглас Эмхофф Харрис, Хөдөлмөрийн сайд Мартин Уолш зэрэг Солонгост суугаа 143 дипломат төлөөлөгч зэрэг 300 гаруй хүн оролцоно.

 Монгол улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатар оролцох төлөвтэй байна.

Мөн Сөүл хотын цагдаагийн газраас  40 гаруй мянган хүн оролцох төлөвтэй байгаа нээлтийн ёслолд зориулж маргааш үүрийн 1-13.00 цагийн хооронд Үндэсний ассамблейн урд байрлах томоохон замуудын хөдөлгөөнийг зохицуулна гэж мэдээллээ.

 Үндэсний ассемблэй-даэро Үндэсний ассамблейн байрны урд талаас  Соган гүүрний урд төгсгөл 0.9км, Ёоисору Парламентын ордны урдаас Конгрессийн арын зам, Соган гүүрний өмнөд төгсгөл хүртэл 1.6 км, Парламентын ордны төв замаас Ёоиду метроны шугам хүртэл 0.9 км замын хоёр урсгалыг бүхэлд нь хяналтанд авах юм.

Сөүл хотын цагдаагийн газрын албанаас “Арга хэмжээ болох өдөр Ёуидо орчмын гол замуудыг бүрэн эсвэл хэсэгчлэн хянаж байгаа тул түгжрэл үүсч болзошгүй. Тиймээс уг  бүсүүдэд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  хяналтын хэсгийг урьдчилан шалгаж тойруу замаар гарахыг уриалж байна” 

Э.Нарангарав

Эх сурвалж: NEWS1

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх