Өнөөдрийн (19-ний өдрийн 00:00 цагийн байдлаар) COVID-19 халдварын 73,582 шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдсэнийг Хорио цээрийн дэглэмийн эсрэг төв штабаас мэдээллээ.
Дотоодын 73231, импортын 351 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дөрөвдүгээр сарын 27-ноос хойш 83 хоногийн дараа нэг өдрийн дотор 70,000 гаруй батлагдсан тохиолдол анх удаа гарч байна.
Хорио цээрийн дэглэмийн эрх баригчид хэрэв Корона вирусын давлагаа дахин гарвал өдөрт 200,000 тохиолдол гарах магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөний тоо 91 байгаа бөгөөд 12 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 24,765, нийт нас баралтын хувь 0.13% болжээ.
Мөн өчигдрөөс эхлэн 50-иас дээш насны болон 18-аас дээш насны суурь өвчтэй хүмүүсийг дөрөв дэх удаагаа вакцинжуулалтад хамруулахаар бүртгүүлж эхэллээ.
Өчигдрийн 16.00 цагийн байдлаар 50 гаруй насны 130 мянга орчим хүн вакцинжуулалтын 4 дэх удаагийн захиалгад хамрагдсан байна.
Хорио цээрийн албаныхан вакцин нь өвчнийг хүндрүүлэхээс урьдчилан сэргийлэх маш сайн нөлөөтэй гэж үзэж, дөрөв дэх вакцинд хамрагдах боломжтой бүх хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байгаа ажээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: navernews