100% төлбөр, зардлыг нь дааж, шинэ амьдрал, шинэ мөрөөдөл бэлэглээ

2022-07-29 12:37

БНСУ-д эмчлүүлэх бүх зардлыг нь даан 23 настай залууг хөл дээр нь босгожээ.

Автын осолд орж, сүүж хадуулах, дунд чөмөг хадуулах, дотор эрхтний мэс засал зэрэг удаа дараалан олон мэс засалд орж 3 жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч монголд шийдэх боломжгүй мэс засал үлдээд байсан иргэн Д.Баяржаргалд сайхан сэтгэлтэй Солонгосын эмч хамт олон хөл дээр нь босгожээ.

БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан монголд очин ажиллах хүрээндээ түүнийг олж илрүүлэн бүрэн эмчлэх боломжтой хэмээн үзэж тус эмнэлэг болон Соннам хотын захиргаа хамтран түүний эмчилгээ зардал, ирж буцах онгоцны зардал болон урсгал зардлыг бүрэн дааж эмчилгээ хийж өгөхөөр болжээ.

Иргэн Д. Баяржаргал нь энэ сарын 6-нд Солонгос улсад ирж 2 том мэс засалд амжилттай орсон байна.

Одоогоор Д. Баяржаргалийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ийнхүү 3 жилийн дараа хэвийн өөрөөрөө бие засах боломжтой болж бүрэн эдгэрээд байгаа ажээ. 

Д. Баяржаргал, Эмнэлэг болон Соннам дүүргийн захиргааны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж цаашид шамдан суралцаж мундаг боловсон хүчин болно" хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн бол БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан, "Анх өвчтөнг үзээд дөнгөж 23 настай залуу хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн амьдрана гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. Түүний урд маш их гэрэл гэгээтэй зам байна. Тэр амжилттай суралцан эх орондоо хэрэгтэй мундаг боловсон хүчин болох хэрэгтэй. Мөн найз охинтой ч болох хэрэгтэй.Тиймээс түүнд туслахыг хүссэн" гэсэн байна.

Цаашид Бундан Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргаа болон Дамо олон улсын эрүүл мэнд аялал жуулчлалын байгууллага хамтран монголд амьдралын түвшнээс доогуур амьдралтай, яаралтай мэс засалд орох хэрэгтэй иргэдэд хүрч ажиллахаар зорилт тавиад байгаа ажээ. 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх