Сөүл хот, В1,В2 давхарт айл амьдруулахгүй байх хууль хэрэгжүүлнэ

2022-08-11 10:49

Сөүл хотын захиргаанаас подволь(지하), хагас подвольд(반지하) айл амьдруулахгүй байхыг хуулиар зохицуулахаар зөвлөлдөж байна. 

 Өнгөрсөн 8,9-ны өдрүүдийн их борооноор подволийн айлууд ихээхэн хохирол амсаж, хүний амь нас эндсэн тохиолдол гарсан байна. 

Сөүл хотын захиргааны мэдээлснээр 2020 оны байдлаар Сөүл хотын нийт өрхийн 5% буюу 200,000 орчим өрх нь орон сууцны зориулалттай газар доорх болон хагас газар доорх байранд амьдарч байгаа аж. 

 Тиймээс Сөүл хотын захиргаа газар доорх болон хагас газар доорх байрыг орон сууцныг зориулалтаар ашиглахыг бүрэн хориглох бодлогын талаар засгийн газартай зөвлөлдөхөөр төлөвлөж байна.  

Үерт авдах, үл автахаас хамааран хонгилын давхар нь хүн амьдрахад тохиромжгүй гэж үзэн Сөүл хотын захиргаа барилгын зөвшөөрлийн зарчмыг дүүрэг бүрт хүргэх аж. 

Үүнд одоогоор амьдарч байгаа айл өрх тэрхүү байрнаасаа гарсан тохиолдолд шинээр өөр түрээслэгч авахгүй байх шаардлагатай бөгөөд Улсаас зөвшөөрөл олгосон байрнуудын хувьд 10-20 жилийн дотор шийдвэрлэх хугацаа олгохоор төлөвлөж байна.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх