Өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас хууль бусаар оршин сууж, ажил эрхлэж буй гадаад иргэдийг шалгаж мөрдөх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэл массаж үйлчилгээний газар ажилладаг, орон байраар очиж массаж үйлчилгээ үзүүлдэг, зугаа цэнгээний газраар биеэ үнэлдэг, зохион байгуулж зуулчилдаг зэрэг нийт 887 иргэнийг саатуулж 588 иргэний албадан нутаг буцаажээ.
Сүүлийн жилүүдэд хууль бусаар оршин суух иргэдийн тоо эрс өссөн тухай Хууль зүйн яамнаас мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь "Өршөөлийн тухай хууль" хэрэгжиж буйтай холбоотой хэмээн үзэж байгаа аж.
Тиймээс ирэх 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл дахин 2 сарын хугацаанд хууль бусаар тэгбэ (илгээмж хүргэлтийн ажил) эрхэлдэг болон такси үйлчилгээнд ажилладаг гадаад иргэдийг илрүүлэхээр шаргуу ажиллах бөгөөд хөдөө аж ахуй улирлын чанартай ажил хөдөлмөр эрхлэхээр ирээд зугтсан гадаад иргэд болон гадаад оюутнуудыг хууль бусаар ажилд зуучилсан газруудыг эрчимтэй шалгах болсноо мэдэгдээд байна.
Эх сурвалж: news naver.com