Солонгос дахь Монголчууд ирэх 12 дугаар сарын 11 буюу бүтэн сайн өдөр Сөүл хотын Дүнгдэмүн Дизайн Плаза талбай дээр өдрийн 14.00 цагт албан ёсоор үзэл бодлоо илэрхийлж цуглахаар боллоо.
Тус орны жагсаал цуглаан хийх журманд 2 ба түүнээс дээш хүн цуглах тохиолдолд 48 цагийн өмнө жагсаалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон зорилго, арга барилаа хавсарган зөвшөөрөл хүсдэг юм байна.
Тиймээс жагсаал уриалан зохион байгуулж буй залуус зөвшөөрлийн бичгээ хүргүүлж зөвшөөрөл албан ёсоор авсан тул 48 цагийн дараа хамтдаа жагсаал цуглаанаас эхлүүлэхийг уриалж байна.