Жангумын "Халуун сэтгэл" хүмүүнлэгийн аянд Солонгос дахь Монголчууд нэгдлээ

2022-12-08 22:45

Жангүмын " ХАЛУУН СЭТГЭЛТ " Хүмүүнлэгийн аянд Солонгос улсад ажиллаж амьдардаг Монголчууд маань нэгджээ. 

БНСУ-д ажиллаж амьдардаг Монголчуудын "Солонгос дахь  амттан " группын админы санаачлагаар тус группын гишүүд талбай дээр жагсаалд оролцож буй залуусдаа халуун цай, хоол хүргэхэд нь тус нэмэр болохоор сэтгэлээсээ мөнгөн хандив өргөж эхэлжээ.

Хувийн бизнес эрхэлдэг Монгол Жангум нэрээр алдартай бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа  "Өнөөдөр талбай дээр байхад ийм олон тоотой утас залгалаа . Гайхаад автал Солонгосоос группийн найз Ж. Солонго маань залгаж байна. Тэд харь хол байгаач гэсэн Сүхийн талбайд жагсаж байгаа Монголчуудтайгаа зүрх сэтгэл нэг байгаа шүү гээд Жангүмын аянд нэгдэж аарц чацарганы мөнгө шилжүүллээ. СЭТГЭЛИЙН ГАЛАА БАДРААЖ ХАМТДАА НЭГДСЭН ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА хэмээн бичжээ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх