Korean Air ирэх 6 дугаар сараас өмнө онгоцондоо "wifi" интернет үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ.
Өчигдөр буюу 22-ны өдөр Korean Air компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит 61 дэх хурал Сөүл хотын Гансео-гу дахь төв байранд болж, нислэгийн интернэт үйлчилгээний үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.
Үүний үр дүнд компаний бизнес зорилгонд харилцаа холбооны салбарыг оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ ондоо А321neo болон B737-8 гэсэн онгоцнууддаа wifi төхөөрөмж суулган хэрэглээнд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.