Монгол улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд анхны “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг нээлээ. Тус газраар сард хоёр мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Ингэснээр БНСУ-д оршин сууж байгаа 53 мянга гаруй Монгол иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.
. “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг мөн БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан дахь консулын газарт нээнэ.