БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү 3 дугаар сарын 16-ны (пүрэв) өдөр Монголын Таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч Хо Ин Ёныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол улсад таеквондог өргөн дэлгэр таниулах, монголын таеквондогийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх талаас анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэн, цаашид олон улсын таеквондогийн тэмцээнд монгол тамирчдыг бэлтгэн дасгалжуулах ажил үйлдсэд нь амжилт хүслээ.