БНСУ-д болсон боксын тэмцээний үеэр хүнд гэмтэл авсан монгол тамирчин 12 хоног ухаангүй байна

2023-03-24 16:17

Korea Boxing East (KBC)-ээс зохион байгуулсан БНСУ-ын мэргэжлийн боксын тэмцээнд оролцож байсан монгол тамирчин тоглолтын үеэр хүчтэй цохиулсанс улмаас комд орж, 12 хоног ухаангүй байгаа талаар SBS телевиз мэдээллээ.

ВИДЕО:

Тодруулбал,энэ сарын 11-нд /2023.03.11/ Кёнгидо мужийн Гапёнгүн хотод боксын тэмцээн болсон байна. Тоглолтын үеэр цэнхэр өмсгөлтэй монгол тамирчин А-г өрсөлдөгч нь хүнд цохилтоор унаган дараалан цохисон байна. Улмаар цохилтын цочролд орсон монгол тамирчин дасгалжуулагчдынхаа дэмжлэгтэйгээр рингээс буужээ. Тэрбээр тухайн үед тархины цус харвалтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Харин Монголын тамирчин А нь одоог хүртэл ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тухайн үед тоглогчийн биеийн байдал хүнд байгааг мэдсэн дасгалжуулагчид тус өдрийн оройн 07:22 цагт эмнэлэгт дуудлага өгсөн байна. Дуудлага өгснөөс 10-аад минутын дараа түргэн тусламжийн /119/ эмч нар газар дээр нь очиход тоглогч тархины цус харвалттай байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн тоглолт болох үед ослын газарт тоглогчдод яаралтай тусламж үзүүлэх эмч байгаагүйг гэрчүүд мэдэгдсэн байна. Энэ талаар тоглолтыг зохион байгуулсан Солонгосын боксын комиссын ажилтан “Би рингийн эмч авч чадаагүй” гэснээр тулаан эмчгүй болсон нь батлагдаад байгаа аж.

Харин KBC-ээс “Монголын тоглогч А эмчилгээний явцад тархиндаа архаг цус алдалтын байдалтай тэмцээнд оролцсон байж болзошгүй байдал илэрсэн. Үнэнийг хэлэхэд бид хохирогчид” гэж мэдэгджээ.

Мөн тус холбооноос монгол тоглогч А-ийн эмчилгээний төлбөрийн бүрэн төлөхөө илэрхийлсэн аж. Учир нь дүрмийн дагуу тоглолтын үеэр рингийн эмч байсан бол нөхцөл байдлаас шалтгаалан тоглолтыг түр зогсоох хүсэлт гаргах боломжтой байсан аж. Мөн Монголын тамирчны ар гэрийнхэн өчигдөр орой /2023.03.23/ БНСУ-ыг зорьсон байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх