(Солонгос иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар санал солилцлоо)
4 сарын 11-нд(Мягмар гарагт) Элчин сайд Ким Жун Гу Монгол Улсын Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд (Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн) бараалхлаа. Уулзалтаар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан солонгосын жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар өргөн цар хүрээнд санал солилцож, цаашид Солонгос-Монголын засгийн газрын түвшинд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Аялал жуулчлалын улирал эхлэж байгаатай холбогдуулан 4 сарын 15 өдрөөс эхлэн Улаанбаатар- Иньчоны чиглэлд долоо хоногт 80 удаагийн нислэг хийгдэх юм.