Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү 4 сарын 13-ны(пүрэв) өдөр 2024 оноос шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчинг бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийн газартай танилцаж, төслийн талаарх мэдээлэл, төлөвлөлт, цаашдын чиг хандлагын талаар санал солилцлоо.