Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл тэргүүн хатагтай Ким Кун Хи нар АНУ-д төрийн айлчлал хийж буй талаар даваа гарагт /2023.04.24/ Солонгосын SBS телевиз мэдээлснийг BBC агентлаг эш татан дурдав.
Тодруулбал, Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар хоёр улсын хамтын эвслийн 70 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-д төрийн айлчлал хийж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь хамтарсан батлан хамгаалах байр суурийг бэхжүүлж, эдийн засгийн аюулгүй хамтын ажиллагааг бодит болгож, хоёр орны ирээдүй хойч үеийн солилцоог дэмжих зэрэг болно. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Мөн BBC агентлагийн мэдээлснээр “Уг айлчлалын үеэр яригдах гол сэдэв нь Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал болоод Америк, Солонгосын цаашдын хамтын ажиллагааны дэвшил, Украйны дайн болон Тайваны асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй байна” гэсэн юм.
Сэтгүүлч: Т.Бямбажаргал