Хятад болон Зүүн өмнөд Ази руу экспорт хийж байсан Солонгосын төмөр замын технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлсэн төсөл болсныг тус байгууллагын төлөөлөл онцлов.
"Солонгосын үндэсний төмөр зам" компани дэлхийн 23 орны 67 төмөр замын төсөл дээр ажилласан бөгөөд нийт 89,175,000 ам.долларын борлуулалт хийсэн туршлагатай аж.
зураг
Монгол дахь салбарын Ерөнхий менежер Ха Жунг Вонь хэлэхдээ "Солонгосын үндэсний төмөр зам байгууллага маань 2020 оны наймдугаар сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дохиолол, холбооны системийн суурилуулах ажлын төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан.
Ийнхүү ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж, захиалагч байгууллага болох Монголын Төмөр Зам(МТЗ) компани болон Улаанбаатар Төмөр Зам(УБТЗ) компанитай амжилттай хамтарч ажиллалаа. Бид холбогдох сургалтыг талбай дээр зохион байгуулж байна.
Уг төслийн нийт өртөг 121.5 тэрбум төгрөг болсон. Энэ удаагийн төсөл нь Монгол, Солонгос хоёр орны төмөр замын салбарын анхны гүүр нь болж буй төсөл юм.
Төслийн үр дүнгээс хуваалцвал тээвэрлэлт 700,000 тонн болж өссөн. “МТЗ” ТӨХК-иас 11, 12 дугаар сард дохиолол холбооны систем дууссаны дараа тээвэрлэлт хурдацтай нэмэгдсэн бодит өсөлт гарсан учир дохиолол холбооны систем ямар чухал болохыг удирдлагууд ойлгосон юм.
Бид цаашдын ажлаа төлөвлөсөн. Улаанбаатар хотын хотын LRT/MRT 1-р шугам барих төсөлд оролцох сонирхолтой байгаа. Мэдээж хэрэг хөнгөн галт тэрэгний төсөлд Хятад, Орос зэрэг олон улс оролцох байх. Бид тендер зарлах үед нь оролцох бодол бий.