Монгол улсад улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас "Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клуб"-ыг үүсгэн байгуулж анхны уулзалтаа хийлээ.
Уг уулзалтыг БНСУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ким Жу Гү нээж хэлсэн үгэндээ хэвлэл мэдээлэлд нээлттэй ажиллахаа илэрхийлсэн. Үүний дараа "Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клуб"-ын гишүүдтэй дурсгалын зураг татууллаа.
Тус сэтгүүлчдийн клуб нь цаашид хоёр орны харилцааг хөгжүүлэх, Солонгос оронтой холбоотой мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх чиглэлд ажиллах ажээ.
МКОR.mn сайт нь анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн нийтлэлийн бодлогоо БНСУ-д амьдарч ажиллаж, сурч буй иргэд болон тус улсыг зорих хүсэлтэй хүмүүст зориулж тодорхойлсон бөгөөд тасралтгүй мэдээ мэдээллээ түгээсээр 4 жилийн нүүр үзжээ.
МКОR.mn сайтын сэтгүүлчдийн төлөөлөл тус клубын гишүүнээр шалгарснаар БНСУ-тай холбоотой албаны мэдээ мэдээллийг албаны эх сурвалжаас шууд хүргэх болсондоо баяртай байна.
Уншигч та бүхэн бидэнтэй хамт байж хамгийн үнэн бодит, албаны эх сурвалжтай мэдээллийг хамгийн шуурхай хүлээн аваарай.