Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, Монголд оронд зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор олон улсын форум хэлэлцүүлэг, соёл, урлаг, тэмдэглэлт арга хэмжээг тогтмол зохион байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа юм.
Энэ удаагийн Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форумд БНСУ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 90 орчим компани, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 90 орчим тур оператор компаниудын төлөөлөл оролцож байна.
Форумд Монгол Улсын засгийн газрын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улс дах БНСУ-ын элчин сайдын яамны Аялал жуулчлалын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Chung Phil Hyun болон холбогдох албаныхан оролцож “Монгол улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, чиг хандлага”, “Солонгос жуулчдын зан чанар, онцлог” сэдвийн хүлээнд илтгэл, хэлэлцүүлнэ.
Эх сурвалж: БОАЖЯ