БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна

2023-05-05 12:41

УИХ-ын чуулганаар /2023.05.03/ зарим улсуудад суух элчин сайдуудыг эргүүлэн татах шинэр томилох талаар хэлэлцлээ.

Энэ хурлаар Монгол Улсаас БНСУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.

Б.Энхбат нь өмнө МИАТ-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт менежерээр ажиллаж байгаад  байгаад 2020 оны тавдугаар сараас дарга болон дэвшсэн.

Энэхүү томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын асуусан асуулт болон нэр дэвшигчийн хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Солонгос улсад томилох элчин сайдын асуудал сүүлийн жилүүдэд нийгэмд чих дэлсэж байсан. Ард иргэдийн бухимдлыг одоо төрүүлж байсан нэлээн олон асуудлууд өрнөсөн. Тэгээд ер нь энэ би бас сайдаас асууя.

Энэ ГХЯ одоо бас энэ сайд нарыг оруулж ирэхдээ Монгол Улсыг төлөөлж байгаа сайдаар тавигдах шаардлага, үндэслэл яг юу вэ гэж.

За нөгөөтэйгүүр нэр дэвшигчээс асуулт асууя.

Ер нь ийм хэмжээний потенциалтай улстай улсаа төлөөлөөд ажиллах нь ээ. Тэгэхлээр энэ та хоёр орны энэ хамтын ажиллагааг одоо хөгжүүлэх ялангуяа эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тал дээр ер нь ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

За нөгөөтээгүүр манай нэг аймагтай тэнцэхүйц хэмжээний ард иргэд БНСУ-д амьдарч суурьшиж байгаа. Тэгэхлээр тэдэнтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Иргэдийн одоо визний асуудал ч яригдана. Монгол иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал

ч яригдана. За хууль зүйн үйлчилгээ талаасаа ч тэр. Энэ  асуудлууд дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Ямар бодлого төлөвлөлттэй байгаа вэ гэдэг талаар бас асууя аа

Б.Батцэцэг гадаад харилцааны сайд:

За Элчин сайдаар томилогдох улсуудад мэдээж одоо тодорхой шалгуурууд тавьдаг.

 Энхбат нэр дэвшигчийн хувьд болбол олон улсын харилцаагаар мэргэшсэн сурсан, төрийн ажлын тодорхой туршлагатай, томилогдох гэж байгаа орондоо бол амьдар, ажиллаж, сурч байсан.

Солонгос хэлний өндөр мэдлэгтэй,бусад шалгууруудыг хангаж байгаа учраас тэнцэнэ гээд нэрийг нь дэвшүүлж байгаа. Ер нь болбол дипломат албанд Элчин сайдаар буюу дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр салбарын бус хүмүүсийг буюу улс төрийн томилгоо хийх үзэгдэл зөвхөн манай оронд биш  дэлхий нийтийн жишиг байдаг. 20-оос 30 хувьд нь бусад салбараас томилогддог ийм практиктай.

Тэгэхээр Энхбат нэр дэвшигчийн хувьд удирдлагуудын түвшинд бас боломжтой гэж үзэж зөвшилцсөний үндсэн дээр дэвшүүлж байгаа.

 

Б.Энхбат нэр дэвшигч:

Эрхэм УИХ-ын дарга УИХ-ын гишүүд та бүхний амар амгаланг айлтгая.

Өнөрболор гишүүний асуултад хариулъя.

БНСУ бол Зүүн хойд Ази дахь Монгол улсын гадаад бодлогод болбол маш чухал байр суурьтай орнуудын нэг. Би 3 үндсэн том суурьтай ажиллана гэж бодож байгаа. Ялангуяа хөрөнгө оруулалт дэлхийн энэ өндөр технологи одоо үед яаж ажиллах вэ?

2021 оны 9 сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Солонгос улсын Ерөнхийлөгч, стратегийн түншлэл гадаад харилцааны тунхгийг зарласан байгаа

Хоёр улсын худалдааны нийт барааны эргэлт

700-аад сая ам доллар болсон ба нийт хөрөнгө оруулалт 595 сая доллар орчим байгаа.

Үнэхээр БНСУ бол манай гадаад хөрөнгө оруулалтын гол улс стратегийн түншлэлийн хүрээнд

бол хоёр улсын харилцаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, эрүүл мэнд, соёл гээд олон салбарууд бий л дээ.

Үүнээс үргэлжлүүлэн 2022 онд УИХ-ын дарга Занданшатарын айлчлалаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах тухай бас Солонгосын талтай ярилцсан байгаа. Эдийн засгийн хэлэлцээ нөгөө түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар одоо яг таны энэ саяын хэлсэн худалдаа хөрөнгө оруулалтуудын олон шинэ тогтвортой гарцууд нээгдэнэ гэж бас харж байна.

Үргэлжлүүлэн 2023 онд Монгол улсын ерөнхий сайдын хийсэн айлчлалаар бүр нарийвчлаад шинэ сэргэлтийн бодлого, алсын хараа, 20 50 урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд

хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах, түүн дотроо:

-Орхоны хөндийн шинэ Хар Хорум хотыг сэргээн байгуулах

-Хөшигтийн хөндий эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

-Солонгос улсын нөү хау дэвшилтэт технологит тааруулаад газрын ховор элемент хагас дамжуулах түүхий эд нийлүүлэх гээд олон зүйлүүд ярьсан байгаа.

Миний бие хэрвээ Элчин сайдаар томилогдсон тохиолдолд энэ 3 зүйл дээр суурилуулан аж үйлдвэр дэд бүтэц ЗТБХБ гэх мэт олон чиглэлээр хичээнгүйлэн ажиллах болно оо.

Ялангуяа миний 20 гаран жил ажилласан ажлын туршлага Солонгост байгаа бол улс төрийн хүрээлэл том корпорацуудын захирлууд гэсэн энэ хүмүүс маань нэлээн суурь болж, дэмжлэг болж бас ажиллах боломжтой болов уу гэж бодож байна.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх