Монгол улсад сууга БНСУ-ын элчин сайдын яамнаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р үе шатыг амжилттай хэрэгжүүлэх мөн 2023 онд Монголд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан мод тарих арга хэмжээг “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын төлөөлөл, Монгол Улс дахь Ногоон хэрэм холбоо, Монгол Улсын Ойн газар, Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клубын гишүүд, Тэрбум мод сан, Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн ажилтнууд оролцож нарс, шар хуайс, бургас, хайлаас зэрэг 4 төрлийн модыг тарьлаа.
Анх 2006 онд Монгол улсын засгийн газар БНСУ-ын засгийн газар хамтран Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ энэхүү төслийн 1,2-р үе ашт амжилттай хэрэгжсэн бөгөөд одоо 3 үе шат нь хэрэгжиж байна.
Төслийн 1-р шат нь 2007-2016 оны хооронд 10 жил үргэлжилж Төв аймгийн Лүн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Булган сум зэрэг говь хээрийн бүсэд мод тарьж ургуулж болно гэдгийг харуулсан бөгөөд нийт 3000 га газар ойжуулалт хийж Монгол улсын ойн санд хүлээлгэж өгчээ.
Төслийн 2-р шатанд Солонгос Монголын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг 2016-2021 онд нийт 8 сая долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан байна. Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэнг 2023 оны 10 сарын 31-нд Монгол улсын засгийн газарт хүлээлгэж өгөх бөгөөд одоогоор 40 гаруй мянган мод тарьж ургуулаад байна.
Төслийн 3-р үе шат нь 2022 онд эхэлсэн бөгөөд Өвөрхангай Хөвсгөл Сэлэнгэ, Тэрэлж болон Улаанбаатарын бүс нутагт 2026 онд хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.