БЗС-аас журмын нэг л заалтыг зөрчиж аваад тэглүүлсэн эсвэл эргэн төлөгдөөгүй байгаа бүх зээлийг төлөх шийдвэрийг одоогийн засгийн газар гаргах хэрэгтэй.
Болзол хангасан жирийн иргэдэд олддоггүй энэ зээл дан эрх мэдэлтнүүд цөлмөсөн байна. Бүр системчилсэн схем зохиож байгаад энэ санг хоосолжээ.
Эрх дархтангуудын хулгай хэмжээ хязгаараа алдчихлаа.
Одоо ард түмний итгэл найдварын сүүлийн цэг Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт л найдах үлдээд байна. Үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлэх хүсэлтэй хэлсэн ярьсан зүйлдээ үнэнч байгаа бол шүү дээ.
Шударга ёсыг тогтооё гэж үнэхээр хүсэж байгаа бол энэ баримтаар тодорхой болсон хулгай нарт одоо хариуцлага даруй тооцсон шиг тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа!
Зээл л бол зээл. Заавал төлөх ёстой.
Эрх мэдэлтнүүд журам, тогтоол гаргаад ганц өдрийн дотор тэглүүлчихдэг нь яавч шударга бус байна.
Хэрвээ БЗСангийн зээлийг тэглэж болдог юм бол бусад бүх зээлийг тэглэж болно гэсэн үг мөн. Эрх мэдэлтнүүдийн зээлийг тэглэж болдог юм бол жирийн ард иргэд ч зээлээ бас тэглүүлэх хэрэгтэй.
Ядарч зүдэрсэн ард иргэд тэр ипотек, цалин, тэтгэврийн зээлээ тэглүүлье.
ЖДҮ, БЗСан шиг дахиад 23 сан бий. Энэ сангуудыг бас эрх баригчид, эрх мэдэлтнүүдийн цөлмөсөн нь тодорхой болоод байгаа зөвхөн энэ хоёрхон сангийн мөнгөн дүн гэхэд л хэдэн их наядаар тооцогдож байна шүү дээ.
Ерөнхий сайд та энэ бүгдийг ил болгоно гэсэн. Эдгээр сангуудад үүнээс ч илүү хуруу хумсаа дүрсэн байгаа гэдэгт итгэлтэй байна.
Монголд арай дэндүү зэрлэг, арай дэндүү увайгүй, арай дэндүү эрээ цээргүй, айдас ичгүүргүй, кастын нийгэм байгуулагдсан.
Энэ бол үнэн.