Өмнөд Солонгост Asiana Airlines авиа компанийн онгоцыг газардах гэж байх үеэр зорчигчдын нэг нь агаарт хаалга онгойлгожээ. Тухайн зорчигч санаандгүй үйлдэл байсан гэж мэдүүлсэн байна.
Онгоцонд 190 гаруй хүн байсан бөгөөд 200 метрийн өндөрт нисэж байхад нь хаалгыг онгойлгожээ.
Азаар онгоцыг аюулгүй буулгасан ч хэд хэдэн зорчигч ухаан алдаж, амьсгалын дутагдалд орсон хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Хаалга нээсэн зорчигчийг баривчилжээ.
Эх сурвалж: Telegraph