"Солонгосын аваргын бүс"-ийн төлөө тулалдах Г.Бархүүгийн тоглолтын тов зургаадугаар сарын 25-ны өдөр гэж гарчээ

2023-05-31 10:33

Мэргэжлийн боксын тамирчин Г.Баярхүү БНСУ-ын “YMW BUFFALO PROMOTION”-оос урилга авч, Солонгосын мэргэжлийн боксын холбоотой урт хугацааны гэрээ байгуулаад буй.


Тэрээр энэ хугацаанд хэд, хэдэн амжилт үзүүлж, ялалт байгуулаад байгаа юм. Тухайлбал, Г.Баярхүү Солонгост энэ сарын 01 /2023.05.01/-нд хийсэн ээлжит тулаандаа ялалт байгуулж БНСУ-ын аваргын бүсний төлөөх тулаанд тулалдах эрхээ авсан билээ. Тэгвэл Г.Баярхүүгийн БНСУ-ын аваргын бүсийн төлөө тоглох тулааны тов ирэх зургаадугаар сарын 25 /2023.06.25/-ны өдөр гэж гарчээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх