Ирэх оноос эхлэн гаднаас татах ажиллах хүчний тоог нэмж, ажиллах салбарын цар хүрээг ч мөн адил нэмэхээр болжээ.
Тодруулбал, БНСУ-ын Засгийн Газраас дотооддоо хөдөлмөр эрхлэх иргэдийн тоо эрс буурснаас үүдэн гадаадаас ажиллах хүч татах нь жилээс жилд нэмэгдсээр байна.
Ирэх оны хувь нийт 165.000 орчим ажиллах хүч татахаар төлөвлөж байгаа бөгөөд шинээр хоолны газар, уул уурхай, ой талбайн ажилд гадаад ажилчид Е9 визээр ажиллах боломжтой болж байгаа аж.
Гэвч одоогийн байдлаар яг аль орны иргэд энэхүү шинээр нэмэгдсэн ажлын байранд ажиллах боломжтой эсэх нь бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд хоолны салбарт Монгол, Узбек иргэдийг ажиллуулах нь тодорхой болсон байна.
5-аас доош ажилчинтай хоолны газар нь 7-оос дээш жил үйл ажиллагаа явуулсан байх, 5-аас дээш ажилчинтай хоолны газрууд 5 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан бол гал тогооны туслах ажилтангийн ажлын байранд гаднаас ажиллах хүч татаж авах боломжтой ажээ.