Умард Солонгос Япон тэнгис рүү пуужин харважээ

2023-12-18 19:50

БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд баллистик бололтой пуужин харвалаа гэж Японы эргийн хамгаалалтын алба мэдээлэв.

Умард Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна. Тус улс сүүлийн 24 цагийн дотор хоёр дахь удаагаа пуужин харвалаа. Пёньян ням гаргийн орой мөн пуужин харвасан бөгөөд уг пуужин 50 км-ийн өндөрт 400 км нисэж, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Солонгосын хойгоос зүүн тийш Япон тэнгист унасан байна.

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулна гэж Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдэгдэв.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх