ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАН САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ ХУГАЦААГ 2 САРААР СУНГАЛАА

2023-12-19 10:01

БНСУ-ын “Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Гадаад иргэдийн өөрийн хүсэлтээр нутаг буцах” мэдэгдэл гаргах тусгай хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 11-ээс 12 дугаар сарын 31 хүртэл зарлан хэрэгжүүлж байсныг 2024 оны оны 2 дугаар сарын сүүлч хүртэл 2 сарын хугацаагаар сунгажээ.
Өөрийн хүсэлтээр нутаг буцах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас гадна оны эцсээр гадаад руу аялж амрах зорчигчдын тоо нэмэгдэн онгоцны тийз захиалгын үйлчилгээ ачаалал ихтэй байгаа тул дээрх арга хэмжээг авсан байна.
Энэхүү Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар буцаж буй хууль бус оршин суугч гадаадын иргэнд торгууль, хил нэвтрэхтэй холбоотой хязгаарлалт үйлчлэхгүй.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх