ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын хуралдааны дараа наймдугаар сард хийхээр төлөвлөж буй тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.
Наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн, 3500 орчим иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэсэн байна.
1. БНСУ Сөүл 2020.08.01
2. АНУ Сиатлл 2020.08.05
3. БНЭУ Шинэ Дели/Ханой 2020.08.06
4. Япон Токио 2020.08.07
5. ХБНГУ Франкфурт 2020.08.08
6. БНЧУ Прага 2020.08.10
7. БНСУ Сөүл 2020.08.14
8. БНСУ Сөүл /транзит/ 2020.08.15
9. БНТУ Истанбул 2020.08.20
10. ХБНГУ Франкфурт 2020.08.21
11. БНСУ Сөүл 2020.08.22
12. Япон Токио 2020.08.24
13. ХБНГУ Франкфурт 2020.08.26
14. Австрали Сидней
/Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.27
Тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна.
Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа 100 гаруй иргэнийг татаж авахаар Чехийн онгоцыг хүлээж авах тул нийт найман чиглэлийн 14 удаагийн нислэгээр 3460 иргэнийг татаж авахаар боллоо. Тусгайлах байрны нөөцийг харж байгаад УОК-ын удирдлагуудад танилцуулж байна гэв.