“Спутник-V” вакцины эхний багц олон нийтийн хэрэглээнд ашиглахад бэлэн болжээ

2020-09-09 10:32

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг анхны вакцин гэгдэж буй ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан “Спутник-V” вакцины эхний тун үйлдвэрлэлтээс гарч олон нийтэд вакцинжуулалт хийхэд бэлэн болжээ. “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд Оросын бүс нутгуудад тараахаар төлөвлөж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яам болон Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд “Спутник-V” вакцины гурав дахь шатны эмнэлзүйн туршилтыг амжилттай дуусгасан гэж ТАСС агентлаг дамжууллаа. 

Вакцины эхний тун зөвхөн дотоодын зах зээлд зориулагдах юм байна. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна. 

Одоогийн байдлаар Латин Америк, Ойрхи Дорнод, Азийн 20 гаруй орноос Оросын вакциныг худалдан авах санал ирээд байгаа бөгөөд одоогийн байдлаар гэрээ хэлцэл хийж байгаа аж.

Эх сурвалж:  ТАСС

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх