2020 оны 6 дугаар сарын 01-ний Даваа гарагийн 12.00 цагийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 2053 иргэний өргөдлийг ЭСЯ-ны Консулын хэлтэс хүлээн авч, Улсын Онцгой Комисст хүргүүлээд байна. Өргөдөл гаргасан иргэдийн 196 буюу 10 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 440 буюу 21 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 97 буюу 5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 172 буюу 8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 59 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1089 буюу 53 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэд, мөн 70 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлсэн болно. Монгол Улсын Засгийн газар онцгой байдлын үед гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг шат дараатай зохион байгуулахаа мэдэгдэж, 6 дугаар сард 2000 орчим иргэдээ хилийн чанадаас авах тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг гаргаад байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС