Солонгос хэлний үнэ төлбөргүй онлайн хичээл

2020-06-03 10:33

Солонгос хэлийг онлайнаар, үнэ төлбөргүй сурах цахим хуудсыг та бүхэнд санал болгож байна.
Цахим хуудас тус бүр өөрийн журмын дагуу гишүүнээр бүртгүүлэх шаардлагыг тавьдаг.

Онлайн сургалт явуулдаг байгууллагын талаарх мэдээлэл

Нүри-Сэжунхагдан

누리-세종학당 홈페이지 캡쳐이미지
Танилцуулга
  • Солонгос хэлээр харилцах бүх чадварт(ярих, сонсох, унших, бичих) суралцах боломжийг Нүри-Сэжунхагдан сургалт олгоно.
Үйлчилгээ үзүүлэх хэл
  • Солонгос хэл, англи хэл, хятад хэл, япон хэл, вьетнам хэл, тайланд хэл, испани хэл, франц хэл

Гурё Цахим дээд сургууль

고려사이버대학교 홈페이지 캡쳐이미지
Танилцуулга
  • Хэлний мэдлэгийн түвшин бүрт тохирсон солонгос хэлний сургалт
Үйлчилгээ үзүүлэх хэл
  • Солонгос хэл, англи хэл, хятад хэл, япон хэл, испани хэл

EBS Дүриан

EBS 두리안 홈페이지 캡쳐이미지
Танилцуулга
  • Бид гэрлэлтийн шалтгаанаар цагаачлагч гэр бүл болон олон соёлт гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн Солонгос хэл сурах, хөгжлийг дэмжих зорилгоор өөр өөр хэл дээрх олон төрлийн контентийн үйлчилгээгээр хангадаг: Солонгос хэл сурахад зориулсан веб сайт, Бидний хүүхдүүдийн тоглоомын талбай, Өв соёлоо хуваалцах веб сайт, Бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан видео бичлэгийн сан, TOPIK (Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт) шалгалт зохион байгуулах зэрэг багтсан.

    Бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад зориулсан видео бичлэгийн сан: Олон соёлт гэр бүлээс болон цагаачлагч гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн сурах үйл явцыг сурдаг сургуулийнх нь хөтөлбөртэй уялдуулан дэмжинэ.

Үйлчилгээ үзүүлэх хэл
  • Солонгос хэл, Анли хэл, Хятад хэл, Вьетнам хэл

Хүүхэд, өсвөр насныхны үндэсний төв номын сангийн "Олон үндэстний үлгэр уншиж өгье" төсөл

국립어린이청소년도서관 홈페이지 캡쳐이미지
Танилцуулга
  • Солонгос ардын үлгэр болон орчин үеийн үлгэрийг флаш анимэйшн хэлбэрээр үзэж, сонсох боломжтой.
Үйлчилгээ үзүүлэх хэл
  • Солонгос хэл, англи хэл, монгол хэл, вьетнам хэл, хятад хэл, тайланд хэл

Эх сурвалж:liveinkorea.kr

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх